2014.04.13. Герман. Шпревальд мужийн Люббенау тосгонд шуудан хүргэгч Андреа Бунар захидлуудаа завиар зөөж явна. Берлинээс зуугаад км-ийн зайтай энэ газар 970 км гаруй урттай хоёр зуу гаруй сувгаар услагддаг гэнэ. Жуулчид ба шуудан хүргэгчид л тэр газрын сувгуудаар завиар зугаалах дуртай. Шпревальд нь ЮНЕСКО-гийн биосферийн дархан газар гэсэн албан ёсны статустай.
Биосферийн дэлхийн сүлжээнд онцгой хамгаалалтай дархан газрууд багтдаг. Тэндхийн эко систем нь бараг хүний гарт өртөөгүй чигээрээ байдаг ба экологийн аюулгүй ажиллагаа явуулахыг тэнд зөвшөөрнө Суурин газрууд нь хөдөө аж ахуй эрхлэнэ. Үүний улмаас Шпревальдад ойролцоогоор 18 мянган төрлийн амьтан ургамал хадгалагдан үлджээ.