2014.04.12. Сансар. Дэлхийгээс 2500 гэрлийн жилийн цаана орших Abell 33 буюу PN A66 33 мананцарын зургийг Чилид байрлах Европын өмнөд одон орон судлалын (ESO)төвийн одон орончид VLT (Very Large Telescope, буюу Маш томтелескоп) системийг ашиглан авчээ. Хөгширч буй од орчиндоо өөрийн гадаад давхаргаа цацах үеэр энэ гэрэлтсэн цэнхэр хөөсөнцөр үүсчээ Огт санамсаргүйгээр мананцарын “хүрээнд” маш хурц HD 83535 од гялалзан буусан гэнэ Үнэн хэрэгтээ HD 83535 од нь дэлхий мананцар хоёрын замын дунд хэсэгт байдаг. Мананцар нь дув дугаргий байгаа нь одны эргэлтийн хэм хэмжээг ямар нэгэн байдлаар өөр харагдуулж байна.
Abell 33 мананцрыг төрүүлсэн одноос үлдсэн хэсэг нь цагаан од болон хувираад төвөөс нь арай хол харагдаж байна. Мөхөж байгаа од манай нарнаас хурц учир хангалтай хэт ягаан туяаг цацруулан эргэн тойронд хаягдсан хийн бүрээсээ гэрэлтүүлж байна.