2014.04.11. Нидерландын Алфен-ан-ден-Рейн. Avifauna цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг. Мадагаскарын мууран лемурүүд өөрийн хашаанаас гаран олны өмнө харагдлаа. Тусгай суудалд залран йогийн хичээл хийж байгаа юм шиг эдгээр амьтад гараа алдлан наранд ээж сууцгаана.
Биеийнх нь урт ердийн муурынх шиг 38-45 см учир тэднийг мууран гэж нэрлэдэг. Гэхдээ эдгээр “муурнууд” нь 55-62 см-ийн урт сүүлтэй. Сүүлээ цагиргалан авч явдаг учир тэд бас өөр нэг “Цагирган сүүлт лемур” гэх нэр авсан байна.
Тэд сүүлээрээ мөчрөөс зүүгддэггүй харин тэнцэртээ ашиглана. Мөн “өмхий тулаан” хийх зэвсэг нь сүүл болдог байна. Ялгадасаар нялгадсан сүүлээ тэд эсрэг талын зүг үзүүлэн үнэрлүүлээд дайснаа буулган авдаг гэнэ. Мадагаскарт ширэнгэн ойг ихээр устгаснаас тэд мөхлийн эрмэгт очсон ба дэлхийн олон амьтны хүрээлэнд байдаг хамгийн олон тооны амьтад болсон байна.