2014.04.10. Филиппин. Асар том зөгийн хэлбэртэй агаарын бөмбөрцөг Пампанга мужийн Лубаогэх засаг захиргааны нэгжийн цагаан будааны талбай дээгүүр нисч явна. Олон улсын агаарын бөмбөрцөгийн наадам дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд болсон. АНУ, Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирсэн 30 орчим агаарын бөмбөрцөгөөр энэхүү наадамд оролцсон байна. Наадамд 100 мянга орчим жуулчид ирцээнэ гэсэн хүлээлттэй байв. Филиппины Clark гэх олон улсын нисэх буудлаас 33 км-ийн зайтай газар уг наадам болжээ. Онгоцны нислэгт саад хийлгэхгүй гэж Лубаог сонгосон байна.
Агаарын янз бүрийн өнгө, хэлбэртэй бөмбөрцөгүүдийн нислэгээс гадна онгоцны удирдлагат загарууд болон агаарын могойн хөөргөлт хөгжмийн наадам, бүжгийн тэмцээн болсон гэнэ.