Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн


Фото: Jorge Sanz / Demotix / Corbis / All Over Press


2014.04.08. Испани.
Үхэр загас гэж нэрлэдэг ердийн эвэрт Lactoriacornuta гэдэг загас Мадридын аквариумд хөвж явна. Толгойн дээд хэсэгт байдаг эвэр нь бух шиг мөргөлдөхөд зориулагдаагүй. Эвэр нь тэднийг бусад загас залгихад саад болдог хамгаалалт гэнэ. Сүүлэн дор нь бас эвэр маягийн хоёр эрхтэн байдаг. Бат бэх хуяг нь эврүүдийн хамт энэ загасны хамгаалалтыг төгс болгодог гэнэ.

Гэхдээ урт нь дөчөөд см болдог эвэрт үхэр том загастай махчин загас тааралдвал хуяг нь ч, эвэр нь ч түүнийг хамгаалж чадахгүй. Антилийн болон Номхон далайн арлын зарим оршин суугчид эвэрнээс нь болоод түүгээр бэлэг дурсгалын зүйл хийдэг аж.

Түүнийг хүнсэнд хэрэглэдэггүй. Гэхдээ энэ загас айж сандрах үедээ хор ялгаруулдаг байна. Аквариумд хорны нягтрал нь ихэсвэл хамт буй загаст болон өөрт нь аюултай гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж