Асуудлаа яаж хурдан, зөв шийдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Асуудлаа яаж хурдан, зөв шийдэх вэ?

by Ука Төмөр

Яаж хүчирхэг
болох вэ? гэдэг асуултыг надаас их асуудаг. Би бодохдоо өөрт тохиолдсон асуудал
бэрхшээлээ хэр их шийдвэрлэнэ тэр хэмжээгээрээ хүчирхэг болно гэж боддог.
 Хэрвээ асуудал бэрхшээээсээ айгаад, тойроод яваад байх юм бол бид хэзээ ч
тэр асуудал бэрхшээлийг давж чаддаг хүн болж чадахгүй.  Асуудал
бэрхшэл биднийг хөгжүүлдэг.

Тиймээс
өнөөдрийнхөө бичлэг дээр асуудал бэрхшээлээ яаж хурдан, зөв шийдэх тухай
бичлээ.

Асуудлаа яаж
хурдан, зөв шийдэх вэ?

1. Асуудал болгонд шийдэл бий гэдэгт итгэх.

2. Өөрийгөө тайван байлгах. Санаа зовсон, сэтгэл түгшсэн үед хүний сэтгэн бодох
чадвар их муу байдаг.

3. Асуудлыг
байгаагаар нь шударгаар, эрүүл ухаанаар, ийм тийм гэж алагчлахгүйгээр авч үзэх.

4.  Асуудлаа
цаасан дээр бичих.

Цаасан дээр
бичсэнээр асуудал бэрхшээлээ бодохын хажуугаар харах болно. Харж чадна гэдэг
маш чухал.

Асуудал гэдэг
нь бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хэлнэ. Тиймээс болохгүй бүтэхгүй байгаа
зүйлээ цаасан дээр буулгаснаар болж бүтэх аргыг олж харна. Маш гайхамшигтай.

Яагаад гэвэл тохиолдсон
үйл явдал, нөхцөл байдлуудыг бичсэнээр яг юу болов, юу болж байна, юуг
анхаарах, юун дээр ажиллах гэх зэргийг маш тодорхой болгодог.

Асуудал
бэрхшээлийнхээ тухай бодох нэг өөр, бичих бас нэг өөр. Бодсоноор тодорхой байж
чаддаггүй. Нэг л хоосон хэлбэр дүрсгүй, өнгөгүй, бодит биш байдаг. Харин
бичсэнээр илүү тодорхой,  бодит болдог. Тэгээд бичсэнийгээ өөртөө дахин
дахин уншснаар нөгөө хоосон хэлбэр дүрсгүй, өнгөгүй бодлоо хэлбэр дүрстэй,
өнгөтэй бодит бодлоор сольдог. Энэ үед бид асуудлаа байгаагаар нь харж, ойлгож
чадах ба шийдвэрлэхэд амархан болдог.

Хэрвээ танд
ямар нэгэн асуудал байгаа бол өнөөдөр түүнийгээ  цаасан дээр буулгаарай.
Хувийн асуудал, бизнестэй холбоотой асуудал, гэр бүлийн, санхүүгийн асуудал
гээд л ямар ч асуудал байж болно. Цаг гаргаж байгаад цаасан дээр бич. Ингэж
чадвал та асуудлаа хурдан, зөв шийдэх болно.

АМЖИЛТЫН
ТАРНИ

Асуудлаа шийдэх гайхамшигтай олон санаа надад байнга төрдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж