Хууль зүйн сэтгүүл мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сэтгүүл мэндэллээ

Монголын орчин үеийн сэтгүүлзүйд хууль, эрх зүйн мэдээлэл, туслалцааны чиглэлээр төрөлжсөн анхны сэтгүүл мэндэллээ. Мэргэжлийн хуульч, сэтгүүлчдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн “Содон” иргэдийн эрх зүйн сэтгүүл энэ сарын 17-ны пүрэв гаригт 11:30 цагаас “Интер ном”-д нээлтээ хийнэ.

Өнөөгийн нийгэмд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дэмжин дээшлүүлэх, хууль, тогтоомжийг сурталчилан таниулах бодлого дутагдсаар ирснийг шүүмжлэх хүн олон бий. Уг нь хуулийг сурталчлан, таниулах үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад байдаг хэдий ч дорвитой ажил хийсэн нь ховор юм.

Аливаа улс, нийгэмд амьдарч буй хүний үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээнд захирагдаж түүнийхээ хүрээнд өрнөдөг. Хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн хэн бүхэн эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх эрсдэлтэй тулгардаг.

Тиймээс олон нийтэд хууль, эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж мэдлэг, мэдээлэл түгээх дагнасан нийтлэл, мэдээллийн бодлоготой бие даасан сэтгүүл гарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж