
Дэлхий дээр баавгайн 13 дэд төрөл байдаг гэнэ. Харин мазаалайг эдгээр 13 төрлийн нэг гэж өдийг хүртэл үзсээр иржээ. Тухайлбал, 1980 онд ОХУ-ын эрдэмтэд Монгол мазаалайг судлаад Түвдийн баавгай гэж тогтоосон байна. Харин АНУ-д хийсэн генийн судалгаагаар мазаалайг цор ганц, зөвхөн Монголд байдаг гэдгийг нь тогтоожээ. Ийнхүү дэлхийд ганцхан гэдгийг судалж нотолсон учир БОНХЯ мазаалайг дэлхийн томоохон сэтгүүлүүдэд нийтлэхээр болжээ. Ингэснээр мөхөж үгүй болох дээрээ тулаад буй мазаалайг аврах боломж бүрдэнэ. Судалгааны дүнг бид Засгийн газарттанилцуулж, мэдээллийг дэлхий дахинд сурталчлах ажлыг эхлүүлэх болно” гэдгийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд:
- Цагаан баавгай
- Хүрэн баавгай
- Америкийн хар баавгай
- Азийн хар баавгай
- Залхуу баавгай
- Нарны баавгай
- Аандеан баавгай
- Аварга хулсны баавгай гэсэн найман төрлийн баавгай байдаг.
Харин Монгол мазаалай хүрэн баавгайн төрөлд хамаарах аж.