1. Принтерийн хор нь үйлдвэрлэхэд эхний дамжлага нь хор дүүргэлтийн хэсэг. Энэ хэсэгт принтерийн хорны саванд нунтаг хорыг дүүргэдэг. Принтерийн хорны нэр төрлөөсөө хамаарч 90-180 грамм нунтаг хор хийх багтаамжтай байдаг. Мастер хорны хувьд боломжит их хэмжээгээр нунтаг хорыг дүүргэдэг. Ингэснээр принтерийн хорны хэвлэх хуудасны тоо нэмэгддэг бөгөөд албан ёсны үйлдвэрлэгчийн 1500 хуудас хэвлэх хор нь 2000 хуудас хэвлэх боломжтой болдог.
2. Нунтаг хорыг хорны саванд хор дүүргэлтийн хэсэгт дүүргэсний дараа хор угсралтын хэсэг рүү шилжих бөгөөд энэ хэсэг нь дотроо 4 хүний дамжлагаар угсралт хийгдэнэ.
1. Эхний угрсалтын ажилтан нь принтерийн хоронд хусуурыг хорны хусуур буюу doctor blade, түрлэг түрхэнэ.
2. Хоёр дахь уграслтын ажил нь хусагч хийсэн хорны саванд соронзон булыг тавьж бооно
3. Гурав дахь угсралтын ажилтан нь хорны нөгөө хэсэгт хусагч тавьж араагаа тавиад таглааг нь тавьж боох
4. Дөрөв дахь угсралтын ажилтан нь хорны зөөлөн болон дүүрсний булыг угсарч улмаар 2 хэсгийг нийлүүлж хор бэлэн болно.
3. Угсарч бэлэн болсон хорыг шалгах хэсэг рүү шилжүүлэх бөгөөд энэ хэсэгт принтерийн хорны тохирох хэвлэгч, хувилагч төхөөрөмжид нэг бүрчлэн хэвлэж шалгана. Ингэхдээ хар өнгөний үнэлгээ, ар дэвсгэрт түрхэгдэх харьцаа, жигд хэвлэлт зэргийг шалгаж үзнэ.
4. Чанарыг нь шалгасан хорыг савлах хэсэгт шилжүүлэх лац, шошго нааж нарны гэрлээс хамгаалсан хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут зэрэгт хийн зориулалтын хайрцагт хайрцагласнаар бүтээгдэхүүн бэлэн болно.
Принтерийн хор нь нэр төрлөөсөө хамаараад 10-17 ширхэг эд ангиудаас бүрдэх бөгөөд эдгээр эд ангиудын хоорондын зохицол, чанар зэрэг нь принтерийн хорны чанар тодорхойлогддог байна.
Мастер үйлдвэр нь принтер хорны эд ангиудыг албан ёсны үйлдвэрлэгчидээс нь авч өөрийн оронд угсаран, шалгаж туршин Монгол тайлбар, шошготойгоор савлаж хэрэглэгчдэд нийлүүлдэг. Тухайлбал: Нунтаг хорыг солонгосын LG-ээс, Дүрсний булыг Японоос, соронзон булыг туркээс, бусад эд ангиудыг Хятадаас бэлтгэж байна.
Тус үйлдвэр нь олон улсын жишигт нийцсэн 2 зэрэгцээ шугам бүхий 16 ажилчинтай өдөрт 300 ширхэг хор үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Холбогдох утас : 7735-8888