Франц эмэгтэйн гуалаг биеийн нууцаас

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Франц эмэгтэйн гуалаг биеийн нууцаас

Франц хатагтай нарт бусад орны бүсгүйчүүд атаархдаг гэсэн яриа бий. Энэ ч бас үнэний ортой юм. Учир нь тэд бүх л амьдралынхаа туршид гуалиг нарийхан бэлхүүс, залуу сайхан бие галбираа хадгалж чаддаг юм. Тэгвэл, Хүнс судлаач Франсуаз Эрмит тэдний нууцаас дэлгэсэн байна. Энэ тухай хамтдаа сонирхоё.

– "Экспресс" хооллох хэрэггүй гэнэ. Ер нь ихэнх бүсгүйчүүд яаруу сандруу, хурдан хооллож заншсан байдаг. Гэтэл франц бүсгүйчүүд маш тайван, удаан сууж хооллодог зуршилтай. Бүр хамгийн хурдан хооллолоо гэхэд 20 минут зарцуулсан байдаг аж.

Ихэнх европчууд бас америкууд ийм хугацааг хооллоход бус түүнээс илүү чухал ажилд зориулахыг эрхэмлэдэг. Гэтэл үүнд л тэдний хэт таргалалтын шалтгаан оршдог аж.

– Өдөрт хоёр удаа хооллох хэрэгтэй. Ингэхдээ үдийн хоол аль болох удаан үргэлжлэх ёстой. Мөн хоолоо удаан, сайн зажилж ид.

-Хамт сууж хооллох хүмүүсээ сонгоход хайнга хандах хэрэггүй гэнэ. Өдөрт хоёр удаа зоог барихдаа гэр бүл болон бусад хүмүүсийн гадаад төрх, үзэмж сайхан байхад анхаар. Өөрөөр хэлбэл таагүй дүр төрхтэй хүмүүстэй хамт хооллохоос зайлсхий.

Франц бүсгүйчүүдийн өөрсдийнх нь яриагаар бол гуалиг сайхан бие галбираа хадгалахад аяга кофе, янжуур дэм болдог гэнэ. Тэд тайван, тухлаг кафед найз нөхөд, хайрттайгаа удаан сууж, "буу халах" тун дуртай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж