Долоон найруулагчийн долоон ертөнцийг “Хэрээт төгөл” уран бүтээлээр нээсэн бол түүний араас Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулагчийн “Бүүвэй” уран бүтээл тайзнаа тун удахгүй тоглогдох нь ээ.
Жинхэнэ Монгол эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн мөн чанарыг өгүүлэх тус бүтээл нь дөрөвдүгээр сарын 23-нд нээлтээ хийх гэж буй. Тус жүжигт Драмын театрын уран бүтээлчид болох Ардын жүжигчин С.Сарантуяа, Г.Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Т.Хулан, Б.Тамир нар тоглож байгаа ажээ.
Н.Ганхуяг найруулагч өөрийн “Бүүвэй” жүжигтээ ээж, хүү хоёрыг сонгон тоглуулж байгаа нь учиртай гэх яриа урлаг сонирхогчдын дунд гарах болжээ. Ардын жүжигчин С.Сарантуяа жүжигчний хувьд Т.Хулангийн ээжийн дүрийг бүтээх бөгөөд Б.Тамир харин эсрэг дүрийн тэр дундаа найзынхаа гэргийг авч сууж байгаа эрэгтэйн дүрд тогложээ.
Э.ТЭКҮ