
Энэхүү шонг Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар “Велдедлайне Монголиа” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Шон унасан шалтгааныг “Велдедлайне Монголиа” ХХК-ийн төлөөлөгч Г.Бавуудорж “Уг ажлыг хүйтний улиралд хийж гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн шонгийн суурийг хийхгүйгээр байрлуулсан нь үнэн” гэж тайлбарлажээ.
Харин хүлээн авсан цахилгааны инженер А.Ермек “Гэрэлтүүлгийн шонг шууд газартай нь бэхэлж байрлуулсныг ажил хүлээн авахдаа мэдэж байсан” гэжээ.
Иймээс уг ажлыг хийж гүйцэтгэсэн компани, хүлээн авсан албаны хүнд хариуцлага тооцох саналыг Эдийн засгийн хөгжлийн яамд хүргүүллээ.
Д.ЖАРГАЛ