100 байгууллагын инженер хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

100 байгууллагын инженер хуралдаж байна

“Cisco Collaboration meeting” 2014
хурал болж байна

Монголын
мэдээлэл технологийн ууган компани Бодь Электроникс дэлхийн сүлжээ, IT
solution, Teleconference-ийн бүтээгдэхүүнээр тэргүүлэгч CISCO
корпорацитай хамтран “Cisco Colloboration Meeting” 2014 уулзалт,
семинарыг 2014 оны 4-р сарын 15-ны өдөр зохион байгуулж байна. Энэхүү
уулзалтанд Монголын томоохон хэмжээний төрийн болон бизнесийн, олон
улсын нийлсэн нийт 120 гаруй байгууллагын инженер, мэргэжилтнүүд оролцож
буйгаараа онцлог. Иймэрхүү том хэмжээний уулзалтыг өмнө нь 2012 онд мөн
Бодь Электроникс болон Cisco корпорациас зохион байгуулж байсан бөгөөд
тус хурал нь сүүлийн жилүүдэд болж буй нийт IT, мэдээлэл  технологи,
сүлжээний инженерүүдийг хамарсан хамгийн том хурал болж байгаа юм.
Семинарын үеэр байгууллагын мэдээлэл технологийн инженерүүдийн ажлын
уялдааг сайжруулж, харилцаа холбоог нягтруулах, мэдээллийн технологийн
дэвшлийг ашиглан эрчим хүч, эдийн засгийн хувьд хэмнэлттэй ажиллах
боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцах юм. Орчин үеийн видео хурлын
шийдлийн тэргүүлэгч Cisco-ийн зүгээс төхөөрөмжүүдийн уялдаа холбоо, шинэ
бүтээгдэхүүний танилцуулгыг хийх аж. Видео хурлын систем нь цаг
хугацаа, хөрөнгө санхүү, аюулгүй байдал, шуурхай ажиллагаа, шийдвэр
гаргалт зэрэг асуудлуудын цогц шийдэл төдийгүй гадаад дотоод томилолтын
зардлыг хэмнэхийн хажуугаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан
дэвшилтэт технологи юм.

Энэхүү уулзалтанд оролцож дэлгэрэнгүй
танилцуулга, семинарыг хийхээр Cisco корпорациас Монголын бүс хариуцсан
менежер ноён Жон Хон Ге, инженер Лео Чан, сервис менежер Шу Ян, Эрик Жи
нар хүрэлцэн ирээд байгаа юм. Тэд тус уулзалтанд өндөр ач холбогдол өгч
байгаа бөгөөд цаашид Монголын байгууллагууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн
алхаж, танилцуулсан бүтээгдэхүүнийг хэрэглээндээ нэвтрүлснээр илүү үр
ашигтай ажиллах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн
юм. Харин CISCO корпарацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр Бодь
Электроникс ажилладаг бөгөөд тус хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
Бодь Электроникс –оос тодруулах боломжтой ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж