Австрали эмэгтэй Ерөнхий сайд боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Австрали эмэгтэй Ерөнхий сайд боллоо

Австралийн Хөдөлмөрийн нам Жулиа Гиллардыг өнөөдөр Ерөнхий сайдаар томилсноор тэрбээр энэ албыг хаших анхны эмэгтэй болж байна. “Өнөө өглөө болсон намын тусгай хурлаар удирдах албан тушаалуудын асуудлаар хэлэлцээд ийм шийд гаргалаа. Шинэ удирдагчаар санал нэгтэйгээр Жулиа Гиллардыг сонголоо” гэж Лейбор намын ажилтан Майкл Форшоу Парламентын ордны гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

Жулиа Их Британийн Уэльст төрсөн бөгөөд хүүхэд байхдаа эцэг эхээ даган Австралид иржээ. Тэрбээр Викториа мужийн Лалороос Парламентын төлөөлөгчөөр 1998, 2001, 2004, 2007 онд сонгогдож байсан бөгөөд өчигдрийг хүртэл Австралийн Ерөнхий сайд Руддын дэд сайдаар ажиллаж байсан. Өнөө өглөө Австралийн Ерөнхий сайд Рудд ажлаа хүлээлгэж өгч байгаагаа зарласны дараа ийнхүү Лейбор нам удирдагчийн асуудлаар тусгай хуралдаан хийсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж