Сирийн дайн Ассадын талд эргэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Сирийн дайн Ассадын талд эргэсэн гэв

Сирид гурван жил гаруй үргэлжилж, 150 мянга гаруй хүний амийг авч, олон сая хүнийг эх орноосоо дүрвэхэд хүрсэн иргэний дайн Засгийн газрын талд эргэжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад өчигдөр /IV.13/ Дамаскийн их сургуульдлекц унших үеэрээ Засгийн газрын арми террористуудын эсрэг дайнд ялалт байгуулж байна хэмээнмэдэгдэв.Сирийн арми сүүлийн хэдэн сард Ливаны хилийн ойролцоох хот, тосгодыг босогчдоос чөлөөлж, хойд-өмнөдийг холбосон гол хурдны замыг хяналтандаа авсан гэнэ.

Үүнтэй зэрэгцэн ням гаригт /IV.13/ Дамаск хотын ойролцоо Доумад Засгийн газрын арми агаараас дайралт хийжээ. Агаарын дайралтанд 20 хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Сирийн сөргөлдөгч талууд Кафр Зита тосгонд хорт хий ашиглан халдлага үйлдсэнд бие, биенээ буруутгасаар байгаа юм. Халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж бэртжээ.

Башар аль-Ассадын энэ мэдэгдэл нь түүнийг ирэхерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгааг илэрхийлж байгаа юм. Ингэснээр Башар аль-Ассад Сирийн төрийн тэргүүнээр гурав дахиа улиран сонгогдох боломжтой болох аж.

Сирийн зөрчил өнгөрсөн оны наймдугаар сард Дамаскийн ойролцоо химийн зэвсэг бүхий халдлага гарч, олон тооны хүн амь үрэгдсэний дараа олон улсын хэмжээнд яригдаж, байдал хурцдаж байсан юм. АНУ-ын эрх баригчидхимийн зэвсэг бүхий халдлагад Башар аль-Ассадын армийг буруутган, хариуцлага нэхэх зорилгоорцохилт өгөхөөр бэлтгэж байсан. АНУ-ын араас Арабын баян улсууд, Барууны зарим орон дэмжиж байв. ИйнхүүСирид“ухамсрын цохилт” өгөхөд бэлэн болоод байхад ОХУ-ын ятгалгаар Башар аль-Ассад олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагад нэгдсэнээр зөрчил намжсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж