&#34Алтайн барс&#34 Гвинейн багт хожигджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

&#34Алтайн барс&#34 Гвинейн багт хожигджээ

Волейболын эрэгтэйчүүдийн Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй "Алтайн барс" Папуа шинэ Гвиней улсын "Amona NCD" багтай өнөөдөр (04.14) тоглож, 2:3-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр ХV байрын төлөө тоглохоор боллоо. 

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй 2014 оны Клубүүдын аварга шалгаруулах тэмцээн Филиппиний Манила хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 8-нд эхэлсэн тус тэмцээнд Азийн 16 орон өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа "Албайн барс" баг Филиппин, Иракийн багтай "А" хэсэгт багтсан. Хэсэгтээ хожил авч чадаагүй "Алтайн барс" өчигдөр(04.13) Вьетнамын багтай тоглож, 1:3 (20-25, 25-20, 20-25, 23-25)-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр Папуа шинэ Гвиней улсын "Amona NCD" багтай тоглохоор болоод байсан. Энэхүү тоглолт "Cuneta Astrodome" ордонд өнөөдөр(04.14) болсон бөгөөд 3:2 харьцаагаар Гвиней улсын баг ялалт байгуулжээ. "Алтайн барс" эхний хоёр үеийг 25:19, 25:22-оор илүүрхсэн ч сүүлийн гурван үед 20:25, 20:25, 10:15-ийн харьцаагаар ялагдсанаар XV байрын төлөө Хонг Конгийн багтай тоглохоор боллоо.

Шөвгийн наймд шалгарсан багуудаас Казахстан Иракийн багийг 3:0-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд тоглох эхний эрхийг аваад байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж