Ноён Тура У Швэ Манн Сонгуулийн ерөнхий хороонд зочлов

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Ноён Тура У Швэ Манн Сонгуулийн ерөнхий хороонд зочлов

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн өнөөдөр /2014.04.14/ Сонгуулийн ерөнхий хороонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн эрхэмсэг ноён Тура У Швэ Манныг өөрийн байгууллагад зочилж байгаад талархал илэрхийлээд, товч танилцуулга хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийв

Тэрээр танилцуулгадаа, Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага гэдгийг хэлээд хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгааг дуулгалаа. Мөн Улсын Бага Хурлын 1992 оны 04 дvгээр сарын 10-ны єдрийн 18 дугаар тогтоолоор тус хороог 15 гишvvнтэй байгуулсныг танилцуулаад Сонгуулийн ерєнхий хороог Монгол Улсын Их Хурлаас дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр 6 жилийн хугацаагаар томилон ажиллуулж байгааг дуулгалаа. Түүнчлэн 2012 оны УИХ, орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулсан талаар танилцуулав.

Ноён Тура У Швэ Манн бүртгэлийн системтэй танилцаж байна

Танилцуулгатай холбогдуулан ноён Тура У Швэ Манн сонирхсон асуултандаа хариулт аваад, танай Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль бус Парламентынхаа сонгуулийг зохион байгуулдаг их онцлогтой байгууллага юм гээд, автомажуулсан систем нэвтрүүлснээр шат шатны сонгууль зохион байгуулахад их дөхөм болсон байна гэдгийг онцоллоо.

Ноён Тура У Швэ Манн туршилтын санал өгөв

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн санал өгсөний дараах мэдээллийг танилцуулав

Үүний дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн болон дагалдан яваа төлөөлөгчид  сонгуулийн автоматжуулсан системтэй нэг бүрчлэн танилцаж, туршилтын санал өгсөн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж