
Тэрээр танилцуулгадаа, Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага гэдгийг хэлээд хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгааг дуулгалаа. Мөн Улсын Бага Хурлын 1992 оны 04 дvгээр сарын 10-ны єдрийн 18 дугаар тогтоолоор тус хороог 15 гишvvнтэй байгуулсныг танилцуулаад Сонгуулийн ерєнхий хороог Монгол Улсын Их Хурлаас дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр 6 жилийн хугацаагаар томилон ажиллуулж байгааг дуулгалаа. Түүнчлэн 2012 оны УИХ, орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулсан талаар танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан ноён Тура У Швэ Манн сонирхсон асуултандаа хариулт аваад, танай Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль бус Парламентынхаа сонгуулийг зохион байгуулдаг их онцлогтой байгууллага юм гээд, автомажуулсан систем нэвтрүүлснээр шат шатны сонгууль зохион байгуулахад их дөхөм болсон байна гэдгийг онцоллоо.


Үүний дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн болон дагалдан яваа төлөөлөгчид сонгуулийн автоматжуулсан системтэй нэг бүрчлэн танилцаж, туршилтын санал өгсөн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.