
Тус ойн арга хэмжээний хүрээнд Монголын соёл, урлагийн төлөөлөгчид Вьетнамын Хүэ хотноо энэ сарын 12-20-нд болж байгаа олон улсын соёл, урлагийн Их наадамд оролцож байна.
Монгол Улсыг төлөөлөн “Арга билэг” этно-жааз хамтлаг, “Монгол Костюмс” загварын агентлаг, Соёлын төв өргөө, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний дэргэдэх “Уурхайчин” соёлын төвийн уран бүтээлчид хамтран, ардын язгуур урлаг, уран нугаралт, уртын дуу, хөөмий, үндэсний бүжиг болон үндэсний хувцасны загвараар эх орноо сурталчилж байна.
Эх сурвалж: www.mfa.gov.mn