Чихний чимэг
болсон аялгуу сайхан Монгол хэл
болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг
гайхан баясч
Сод
их билэгт түмэн юүгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын
залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант
монгол хэл
Урьдын
бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэвжихийн төгс
хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх нас
хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Үргэлжлэл