Пхеньянд олон улсын марафон болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Пхеньянд олон улсын марафон болжээ

Хойд
Солонгосын эрх баригчид өчигдөр /IV.13/ нийслэл Пхеньянд гадаадын
жуулчдыг оролцуулан олон улсын марафон тэмцээн зохион байгуулжээ. Ким Ир
Сений цэнгэлдэхэд болсон марафон тэмцээнд анх удаа гадаадын жуулчдыг
оролцуулсан бөгөөд олон орны 225 иргэн уралдсан байна. Хэдийгээр
Пхеньяний зүгээс марафон тэмцээнд гадаадын жуулчдыг оролцохыг зөвшөөрсөн
боловч дүрс бичлэг хийх, Япон, АНУ-ын төрийн далбааг барих болон эдгээр
улсын нэрийг бичсэн хувцас өмсч уралдахыг нь хориглосон аж. Марафон
тэмцээнийг Хойд Солонгосын 40 мянган гаруй хүн үзэж, хөгжөөн дэмжжээ.

Марафоны
эрэгтэйчүүдийн төрөлд Хойд Солонгосын гүйгч Пак Сун Чол хоёр цаг 12
минут 26 секундээр нэгдүгээр байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд ихэр
эгч, дүү Ким Хэ Гён, Ким Хэ Сун нар тэргүүн, дэд байрыг эзэлсэн байна.
Ким Хэ Гён марафоны бүх замыг хоёр цаг 27 минут таван секундэнд туулсан
аж.

Хойд Солонгост 27 дахь жилдээ уламжлал болон зохиогдсон
“Мангёндэ”  шагналт марафон тэмцээнийг олон улсын хөнгөн атлетикийн
холбооноос хориглосон байдаг аж. Хойд Солонгос улс нь их удирдагч Ким Ир
Сений төрсөн өдрийг /IV.15/ тохиолдуулан жил бүр урлагийн  наадам,
соёлын арга хэмжээ, спортын тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж