Шинэ дугаарын зочноор сонирхолтой эрхэм уригдлаа. Украинд 18 жил амьдраад саяхан эх орондоо ирсэн “Fininvest” компанийн үүсгэн байгуулагч Ц.Цогтсайхан Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн санал бодлоо хуваалцав.
“Мастер пропертис” компанийн гаргасан судалгаагаар нийслэлд байршилтай орон сууцны ам.метрийн үнэ гуравдугаар сарын байдлаар 22 хувиар өссөн байна. Тодруулбал, нийслэлд зарагдаж байгаа орон сууцны метр квадратын дундаж үнэ өнгөрсөн гуравдугаар сард хоёр сая 353 мянган төгрөгт хүрчээ. Өнгөрсөн 2009 оноос Монголын Засгийн газар зөвхөн эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлсний улмаас орон сууцны үнэ сүүлийн таван жилийн дотор 3-4 дахин нэмэгдсэн байна. Орон сууцны үнэ тогтмол өсч, барилгын салбар дахь үнийн хөөс үлээсэн бөмбөлөг шиг томорсоор байгаад хэн буруутай вэ…? Энэ талаар сэтгүүлч Ж.Эрхэс “Байрны ченжүүдээс татвар авъя” нийтлэлдээ хөнджээ.
“Монгол сервис”… Үйлчилгээний байгууллагуудын соёл, бодит байдлын талаар сурвалжлан хүргэдэг энэ булан амралтын газруудын үйлчилгээг онилжээ. Одоо амралтын газруудын хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг үе ирж байна. Гэтэл агаар салхинд гарч, ажлын алжаалаа тайлах хүсэлтэй амрагчдад ая тухтай үйлчилгээ үзүүлэх цэвэр, тохьтой, шаардлага хангасан амралтын газар ховор байгааг “Монгол сервис” онцоллоо.
“News week” сонин шинэ дугаараасаа эхлэн “Зөгийн хошин тойм” булантай болж, долоо хоногийн онцлох, сонин содон үйл явдлыг тоймлон бичих боллоо. Тоймч ЗӨГИЙ-д ямар сэдэв хатгуулсан бол… Дэлгэрэнгүйг “News week”-ээс уншаарай.
Түүнчлэн та урлагийн булангаас 45 жил цаг агаарын мэдээг чимж буй “Цэнхэр залаа” аялгуу, түүнийг бүтээн туурвисан хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн тухай сонирхолтой яриаг, Спортын булангаас “Аваргуудын лиг”-ийн тойм мэдээллийг унших боломжтой.
Уламжлалт “Хүмүүс” булан энэ удаа Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагариныг онцоллоо. Хүн төрөлхтөний баатар болсон домогт нисэгчийн сансарт ниссэн түүхт өдөр дөрөвдүгээр сарын 12-нд тохиосон юм.

“NEWS WEEK”-ийг хаанаас авч болох вэ?
- Төрийн Ордон
- Бүх яамд
- “Чингис хаан” нисэх онгоцны буудал
- “Улаанбаатар” төмөр замын буудал
- “Драгон” авто вокзал
- Хэвлэлийн бирж
- Төв шуудан
- Спортын төв ордон
- “Nomads” сүлжээ ресторанууд
- “BBQ chicken” ресторан
- “Corprate” зочид буудал
- Сонин борлуулах цэгүүд
- “Бодь” цамхаг
- “Хангарьд” ордон
- “УБ такси” компанийн такси
УТАС: 9188-5229, 9111-1064