АНУ-ын Тэнгисийн цэргийн эрдэмтэд далайн усыг тийрэлтэт онгоцны түлш болгон ашиглах аргыг амжилттай хэрэгжүүлсэн тухай www.huffingtonpost.com сайтад мэдээлжээ. Энэхүү аргаар далайн усыг СО2, ус төрөгч болгон хувиргаж, нисэх онгоцны түлш болгох аж.
Тэнгисийн цэргийн судалгааны төвийн химич Хээдер Уйллауэрийн мэдээлж буйгаар ойрын 7-10 жилд нисэх онгоц, усан онгоц зэрэг цэргийн зориулалттай техник хэрэгсэл далайн уснаас гарган авсан шатахуун хэрэглэдэг болох юм байна.
Далайн уснаас гарган авсан ус төрөгч болон СО2 нь эрчим хүчний асар их эх үүсвэр бөгөөд их хэмжээни цахилгаан эрчим хүч гарган авах боломжтой аж.
Т.БИЛГҮҮН