Эллены selfie уран зурагт мөнхөрлөө

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Эллены selfie уран зурагт мөнхөрлөө

Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр алдарт хөтлөгч Эллен өөрийн гар утсаар selfie зураг авсан нь твиттерын түүхэнд дээд амжилт тогтоосон билээ. Уг зураг хамгийн олон fav retweet хийгдэж дээд амжилт тогтоосон учраас твиттер компани уг зургийг уран зураг болгон зуруулж, байгууллагынхаа хананд өлгөжээ.

Твиттер компанийн байранд хүндтэй газар өлгөгдсөн уг зурагны хажууд хүмүүс маш ихээр selfie зураг авч, жиргэж байгаа ба тун удахгүй хамгийн их selfie-д ашиглагдсан зургаар нэрлэгдэж магадгүй болоод байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж