Энэ долоо хоногт мөн УИХ-ын байнгын хороогоор Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Энэ хуулийг зайлшгүй хэрэгжих цаг нь болсон хэмээн үзэж байгаа. Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган иргэн нэмэгдэж байна. Нийслэлийн иргэд өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй болж байна. Улаанбаатар хот дэлхийн бохирдол ихтэй хотуудын жагсаалтын хоёрдугаарт жагсч байна. Тиймээс Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль гарах зайлшгүй шаардлага байгаа юм" гэлээ.
Мөн С.Ганбаатар гишүүн Бие даагчдын зөвлөлөөс өргөн барьсан Компанийн тухай хуулийн талаар саналаа хэллээ.Түүний хэлснээр Компанийн тухай хуулийн мөн чанар нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр гадаадын санхүүгийн болон банкны байгууллагууд орж ирж манай хувьцаат үйлдвэрийн газруудыг бүгдийг нь луйвардсан 24 жилийн түүхийг таслан зогсооход чиглэсэн гэлээ. Өөрөөр хэлбэл луйврын үйл ажиллагаа явуулдаг хуулийн цоорхойг зогсоох ёстой гэж үзэж хуулийн төслийг өргөн барьсан гэлээ.