Ганброс Компаниас дараах уралдааныг зарлаж байна. Өөрийн хуучирсан гал тогооны тавилгын зургийг тус пэйж дээр байршуулаад хамгийн их LIKE цуглуулж чадвал Гал тогооны тавилгыг тань шинээр хийж өгөх юм.
1. Тавигдах шаардлага:
-“Миний гал тогоог авраач” нэртэй уралдааны агуулгад нийцсэн сэдэвтэй гэрэл зураг байх.
-Оролцогчийн уралдаанд ирүүлж буй гэрэл зураг нь өөрийн өмч буюу өөрийнх нь амьдарч буй гэрт нь ашиглагдаж буй гал тогооны тавилгын зураг байх
-Тухайн гал тогооны тавилга нь Улаанбаатар хотын орон сууц, байшинд байршиж байх. Мөн хана нь тавилга даах даацтай орон сууц, байшингийн хана байх.
-Гар утас, сонирхогчийн болон мэргэжлийн зургийн аппаратаар авсан гэрэл зураг байж болно. Сүүлийн 1 сарын дотор авсан байх.
-Зургийн хэмжээ 1600х1200 мега пиксел байх ба гал тогоогооны тавилгыг бүрэн харуулсан байх. Уралдаанд 1 хүн 1 гал тогооны тавилгын 4-оос дээшгүй зураг илгээх ба тэдгээрийн 1 нь тавилгыг бүрэн харуулсан байх ёстой.
-Гэрэл зураг нь архи, тамхи, садар самуун сурталчилсан агуулгагүй байх.
2. Уралдааны шалгаруулалт
-Оролцогчдын ирүүлсэн зургийг https://www.facebook.com/ganbrosllc хуудасны “Миний гал тогоог авраач” уралдаан цомогт олон нийтэд хүртээмжтэйгээр байршуулна.
-Ялагчийг хамгийн их LIKE цуглуулсан оноогоор тодруулна.
3. Бүтээлийг илгээх журам
-savemykitchen@ganbros.mn цахим хаягаар хүлээн авна.
-Тавилгын зураг илгээгч нь өөрийн
- овог, нэр,
- фэйсбүүк хэрэглэгчийн нэр,
- и-мэйл хаяг
- утасны дугаарыг зургийн хамт илгээнэ.
4. Уралдааны хугацаа
-4 сарын 5-наас эхлэн Facebook Page дотор оролцогчдын зургуудыг байршуулан тавина.
-5 сарын 5-нд ялагчаа тодруулж Ганброс-н мэргэжилийн баг нь ялагчийн гал тогоог 25 хоногийн дотор бэлэн болгож угсарч өгнө.
-6 сарын 1-нээс тавилга үйлдвэрлэх болон угсарах үйл явцыг TV show болгон цацах.
5. Шагналын сан
-Тэргүүн байр: Иж бүрэн гал тогооны тавилга хийлгэх эрхийн бичиг (тус шагналын санд цахилгаан бараа болон дотоод заслын зардал багтахгүй болно) ТВ нэвтрүүлэгт оролцох үүрэгтэй.
-Уралдаанд оролцсон хүн бүр Ганбросын бүх бүтээгдэхүүнээс 5%-н хөнгөлөлтэйгээр 1 удаа худалдан авалт хийх эрхийн бичиг