&#34Х.Тэмүүжин нөлөө бүхий шинэчлэл хийж байгаа&#34

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

&#34Х.Тэмүүжин нөлөө бүхий шинэчлэл хийж байгаа&#34

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоол болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, хуулийн салбарын шинэчлэлийн талаар ярилцжээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өнөөдөр 14.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Тиймээс АН-ын бүлгийнхэн энэ асуудлаар хаалттай хуралдаж,  зарим асуудлыг тодруулсан байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьж, хуулийн хугацаа дуусгавар болж байгаа учраас  өнөөдөр Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцээд нягталж, тодруулах шаардлагатай зүйлсийг нарийн магадалж, нухацтай авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэнэ гэж найдаж байна" гэлээ.

Харин тэрээр,

-"Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар АН-ын бүлэг нэгдсэн байр суурь  гаргах уу, эсвэл гишүүд хувь хувийн байр сууриа илэрхийлээд явах уу" гэсэн асуултад

-"Энэ асуудал дээр гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлэх нь нээлттэй. Яагаад гэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийж байгаа үйл ажиллагаа,  Монгол Улсын эрх зүйн орчныг шинэчлэхэд асар  их нөлөө бүхий хуулийн шинэчлэлүүдийг хийж байгаа.  Энэ нь өөрөө АН-ын шинэчлэлийн бодлогод гол түлхүү нөлөөг үзүүлж байгаа учраас АН-ын бүлгийн гишүүд өөр өөрийн үзэл бодлоор дүгнэх байх. Тиймээс нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй" гэсэн хариулт өгөв.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж