
эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн улсын аварга
шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд дөрөвдүгээр сарын
04-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээн Монгол Улсын гавьяат багш
Б.Гомбын нэрэмжит 1-р сургууль дээр болж, өчигдөр/04.12/ дүнгээ гаргахад
эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун, эмэгтэйчүүдээс спортын мастер
Баярмаа нар түрүүллээ.
2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн
Монгол хүн "Олон улсын мастер" цолны анхны болзол биелүүлсний 50 жилийн
ой, Говь-Алтай аймагт "Шатрын сургууль" байгуулагдсаны 20 жилийн ойтой
давхцав. Мөн орон нутагт болж буй долоо дахь удаагийнх бөгөөд Говь-Алтай
аймагт гурав дахь удаагаа зохиогдлоо. Тус аймагт 1976 онд "Монгол
гайхамшиг" гэгддэг ОУМ Түдэвийн Үйтүмэн агсаны төрсөн нутаг Бигэр
суманд, 1982 онд Алтай хотод тус тус болж байсан байна.
Улсын
аваргын шигшээ тэмцээнд гурван шатнаас шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12
тамирчин швейцарь системээр өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд
Баянхонгор аймгийн харьяат, "Алдар" спорт хороо, "Зууны шатар" клуб,
Үндэсний шигшээ багийн тамирчин их мастер Ц.Батчулуун 9,5 оноогоор хоёр
дахь удаагаа түрүүлж, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин их мастер
Б.Хатанбаатар 9 оноогоор, "Хангарьд" спорт клубын тамирчин ОУМ
Н.Баттулга нар 8,5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Өвөрхангай
аймаг, Шунхлай групп, Үндэсний шигшээ багийн тамирчин их мастер
Б.Гүндаваа 8,5 оноогоор, Өвөрхангай аймгийн тамирчин олон улсын мастер
Г.Мөнхгал 8 оноогоор шагналт байруудад шалгарав. ОУМ Б.Мөнгөнтуул дөрөв
дэх удаагаа эрчүүдтэй өрсөлдөж, VII байр эзэллээ.
Эмэгтэйчүүдийн
ангилалд Ховд аймаг, Төрийн банк, Нью Прогресс группын тамирчин спортын
мастер Б.Баярмаа 9 оноогоор анх удаагаа түрүүлсэн бол Говь-Алтай аймаг,
"Хан Алтай" клубын тамирчин ФИДЕ мастер У.Лхамсүрэн мөн 9 оноогоор
мөнгөн медаль, Архангай аймаг, "Мобиком" корпорацийн тамирчин олон улсын
мастер Б.Анхчимэг 7,5 оноогоор хүрэл медаль хүртлээ.
Шагналт
байрыг Баянхонгор аймаг, "Голомт" банк, "Зууны шатар" клубын тамирчин
ФИДЕ мастер Ц.Мөнхчулуун 6 оноогоор, "Мандах бүртгэл" дээд сургуулийн
оюутан спортын мастер Э.Хулан мөн 6 оноогоор шалгарлаа.
Их
мастер Б.Хатанбаатар 23 дахь удаагаа, 13 настай Ү.Агьбилэг, 17 настай
Э.Энхнар нар анх удаа насанд хүрэгчдийн шигшээ тэмцээнд оролцлоо.
2014
оны улсын аварга шалгаруулах тэмцээнд их мастер Базарын Хатанбаатар
"мөнгөн медаль" хүртсэнээр нийт 15 (8 алт, 5 мөнгө, 2 хүрэл) медаль
хүртээд байна. Тэрээр олон улсын шатрын холбооны мастер Жамбалдоогийн
Лхагваагийн улсын аваргаас 15 медаль (6 алт, 3 мөнгө, 6 хүрэл) хүртсэн
амжилттай зэрэгцэж ирлээ.
Ч.БОЛОР