Дэлгүүрийн
үүдэнд “Эгч ээ, задгай мөнгө байвал өгөөч” гэж
нусаа гоожуулан гуйх халтар хүүхдүүдийг хараад хараад өөрийн эрхгүй
багийнхаа
явдлыг санадаг билээ. Миний багийн паян дуусдаггүй хойно хааяа хүнд
хэлэхэд
хүртэл ичмээр зүйл их хийдэг байжээ, одоо бодоод байхад. Багийн маань
найзыг Навчаа
гэдэг. Бид хоёр чинь харахад даруухан хэрнээсээ үйлдсэн “хэргүүд” нь
зарим нь
бас арай ч дээ гэж хэлмээрийг нь яана.
…
Тэр үед одооных шиг амттан шимтэн элбэг дэлбэг байсангүй.
Гадаадаас ах дүү, хамаатан садангийн хүн ирвэл хаа нэгхэн бохь чихэр
олдоно,
ховрын юмыг бараг л долоо хоног зажилдаг байлаа… Хүн хараасай гэсэндээ
амнаасаа татан резин шиг сунгаад хуруундаа ороон эргүүлж, эргээд л
амруугаа
хийнэ. Хоол идэхдээ чихнийхээ омгонд хадгалж, орой унтахдаа орныхоо
толгойд
наана. Өглөө сэрэнгүүтээ л эргээд зажилна. Тэр үед өдөр бүр олдож болох
хамгийн
сайхан амттан бол зайрмаг л байсан юм.