”Монте кристо гүн” Номонд шимтэгчид наашаа

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

”Монте кристо гүн” Номонд шимтэгчид наашаа

Нэгдүгээр
бүлэг

1.     Марсельд ирсэн нь

1815 оны хоёрдугаар сарын хорин долооны өдөр Норт Дам де-ла Гард
зогсоолын харуул, Смирна, Приест, Неаполь ороод ирж яваа гурван шурагт
«Фараон» гэдэг хөлөг онгоц айсуй явааг дохио өгч мэдэгдэв.

           
Буудлын лоцман
1 ердийн заншлаараа
онгоц татах £азраасаа гарч Иф цайзыг өнгөрөн Моржион хошуу, Риаон арал
хоёрын хооронд яваа хөлөг онгоцонд тулж очив.

           
Марсельд хөлөг онгоц ирэхэд ихээхэн хөл хөдөлгөөнтэй болдог
бөгөөд ялангуяа тэр онгоцыг нь «Фараон» шиг эртний Фокея хотын хөлөг
онгоц үйлдвэрлэх газар босгож тоноглон, усанд анх тавиад, бас эзэн нь
нутгийн хүн бол бүр ч их хөл болдог учир, зогсоолын гэгээн Ионна гэдэг
талбайд олон мянган сониуч хүн заншсан ёсоороо төдхөн цугларан ирэв.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж