ажлыг “ОРГИО” ферм эхлүүллээ
“Шив шинэхэн Монгол тахианы мах” үйлдвэрлэгч “Ажигана” ХХК “Оргио” брэндээрээ дамжуулан эрүүл, баталгаатай хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, ард иргэдээ чанартай хүнсээр хангахыг эрхэм зорилго болгон ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд “Дархан Дахь Ургамал Газар Тариалангийн Сургалт, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн”-ийн туршилт, судалгааны багтай хамтран урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулж Монголд анх удаа эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан ХАА-н таримал, түүхий эдээр хийсэн тахианы бүрэн найрлагат тэжээл боловсруулах шинэ технологийг нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Хүрээлэнгийн зүгээс тахианы тэжээлийн үндсэн түүхий эд болох Монголд нутагшсан буурцагт ургамлын үр үржүүлэх ажил дээр олон жил судалгаа хийж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болгосон боловч энэхүү тэжээлийг худалдан авах зах зээлийн нөхцөл байдал манайд бүрэлдээгүйгээс ажлынхаа үр дүнг хараахан үзэж чадахгүй байсан ажээ. Харин Монголд анх удаа махны чиглэлийн тахианы аж ахуйг бий болгосон “Ажигана” ХХК “Оргио” брэндээрээ дамжуулан тэдний ажлыг үр дүнтэй болгох нөхцөлийг бүрэлдүүлж, хамтарч ажиллахаар болсон байна.
Түүнчлэн тахианы сангасаар бордоо үйлдвэрлэх ажил хийгдэх бөгөөд энэ нь хаягдалгүй технологийг нэвтрүүлж байгаль орчны бохирдолыг бууруулах ач холбогдолтой үйл ажиллагаа болж буй юм.
“Ажигана” ХХК-ний Гадаад харилцаа, бизнес хөгжлийн захирал Б.Үүрцайх “Эх орныхоо хөрсөнд ургасан, цэвэр байгалийн гаралтай тэжээлийг бэлдсэнээр органик тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчид хүргэх боломж нээгдэж байна хэмээн бид энэхүү хамтын ажиллагааг олзуурхан хүлээн авч байгаа. Үүнээс гадна байгальд халгүй технологиор үйлдвэрлэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн бий болж байгаа нь тахианы тэжээл худалдан авахаар гадаад руу урсаж байгаа ам.долларын хэмжээг бууруулж улс орны хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх үйлдвэрлэлийн эх суурийг тавьж байна” гэв.
Монгол оронд газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх онолын суурь болон үйлдвэрлэлийн олон жилийн суурин судалгаанууд 1969 оноос суурилагдсан бөгөөд “Дархан Дахь Ургамал Газар Тариалангийн Сургалт, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн” нь сүүлийн 50 орчим жилийн хугацаанд төрөл бүрийн таримал ургамлын 180 гаруй сорт сорьж шалгаруулснаас 80 гаруй сортыг үйлдвэрлэлд өргөнөөр тариалж байсан юм.Дээрх судалгааны ажлуудыг хамтарч хийсэн, олон жилийн дадлага туршлагатай эрдэмтэн, судлаачдын баг бүрэлдэхүүн тахианы тэжээл үйлдвэрлэх үйлдвэрлэл явуулахад хамтарч ажиллан, гар бие оролцож байгаа нь тус судалгааны ажилд ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна.
Цор ганц махны чиглэлийн тахианы аж ахуйг өөрийн эх орондоо байгуулсан, Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартын гэрчилгээт “Оргио” брэнд хувийн хэвшил дундаас улсын томоохон үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллах болсон нь таатай хэрэг боллоо.