"Хэмнэлттэй усны хэрэглээ" уриатай УСУГ-ийн нэрэмжит ширээний теннисний насанд хүрэгчдийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд "Оч" клуб дээр боллоо.
48 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 багууллагын 170 тамирчид (ОУХМ 7, спортын мастер 19, дэд мастер 35) ширээний теннисний таван төрөлд, нийт 30 багц медалийн төлөө өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд БНАСАУ-ын мэргэжилтэн дасгалжуулагч Чо Ён Хо, шигшээ багийн дасгалжуулагч Т.Энхтөр нарын ДАШТ-ний өмнөх эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдсан тамирчид өндөр амжилтыг үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Билэгт анх удаа, эмэгтэйчүүдэд ОУХМ Б.Батхишиг зургаа дахь удаагаа улсын аварга цолыг хүртлээ. Залуу аварга Б.Билэгтийн аав н.Батхишиг 1988 онд улсын аварга цолыг хүртэж байсан бөгөөд хүү, аав хоёр энэхүү цолыг хүртэж буй анхны тохиолдол боллоо.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Т.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Д.Түмэн-Өлзий, тэмцээний хэв журам хариуцсан шүүгчээр Ж.Болд нарын шүүгчид ажиллалаа.
Ширээний теннисний спортоор олон жил амжилттай тоглосон багш шавь тамирчид болох Монгол Улсын дөрвөн удаагийн аварга О.Цэдэнбалжир, Монгол Улсын хошой аварга Г.Жаргалсайхан нарыг Олон Улсын хэмжээний мастер цолоор шагнагдсан байна.
Ингээд тэмцээний дүнг танилцуулья.
Нэг бүрчилсэн:
Эрэгтэй:
1. Б.Билэгт ("Таны зам" баг)
2. Э.Лхагвасүрэн (Чингэлтэй дүүрэг)
3. Б.Баярмагнай ("Хасу Мега Старс" клуб)
Б.Баатарсүрэн (Таны зам баг)
Эмэгтэй:
1. Б.Батхишиг ("Таны зам" баг)
2. Г.Индра (Чингэлтэй дүүрэг)
3. М.Дэлгэрмаа ("Бласт" баг)
Б.Мөнгөнцэцэг ("Шинэ Эргэлт" клуб)
Эрэгтэй хос:
1. Б.Билэгт, Б.Баатарсүрэн ("Таны зам" баг)
2. Б.Баярмагнай, Я.Бэгз (Шинэ Эргэлт клуб)
3. М.Ариунболд, Рой Хон Сонг ("Оч" клуб)
Эмэгтэй хос:
1. Б.Содболор, М.Дэлгэрмаа ("Бласт баг")
2. Б.Должинзуу, Х.Цэндмаа (Хангарьд клуб)
3. Б.Энхжин, Г.Индра (Чингэлтэй дүүрэг)
Холимог хос:
1. Б.Батхишиг, Б.Баатарсүрэн ("Таны зам" баг)
2. Б.Содболор, Рой Хон Сонг ("Оч" клуб)
3. Э.Лхагвасүрэн, Б.Энхжин (Чингэлтэй дүүрэг)
БАЙГУУЛЛАГА:
1. Н.Чинбаатар ахлагчтай "Таны зам" баг 31 оноогоор
2. Э.Одончимэг ахлагчтай "Бласт" баг 36 оноогоор
3. Л.Баярмагнай ахлагчтай "Шинэ Эргэлт" клуб 38 оноогоор тус тус шалгарсан байна.
Дашрамд, Япон улсын Токио хотноо дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-ны хооронд багийн ДАШТ болно. МШТХ-ын дэргэдэх шигшээ баг, ивээн тэтгэгчид болон нийт үзэгч, хөгжөөн дэмжигчид тун удахгүй тус улсыг зорих юм.
Ч.БОЛОР