Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй эрэгтэйчүүдийн
клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын нийслэл Манилад
үргэлжилж байна. Энэ сарын 8-нд эхэлсэн тус тэмцээнд Азийн 16 улсын баг
дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлж "Алтайн барс"
баг оролцож байгаа бөгөөд зохион байгуулагч Филиппин, Ирак улсын багтай
"А" хэсэгт багтсан ч хожил авч чадаагүй байна.
"Алтайн барс" өнгөрөгч мягмар гаригт (04.08) хэсгийн эхний тоглолтоо
Филиппиний багтай хийж, 0:3 (13-25, 23-25, 16-25)-ийн харьцаагаар
ялагдал хүлээсэн. Тэд хоёр дахь тоглолтоо өчигдөр/04.12/ Иракийн багтай хийж, 1:3(12-25, 17-25, 25-23, 25-15)-ийн харьцаагаар ялагдал хүлээжээ.
"Алтайн барс" "В" хэсгээс нэг ч хожил авч чадаагүй Вьетнамын багтай IX-XII байрын төлөө тоглох эрхийн төлөө өнөөдөр тоглоно. Тэмцээн энэ сарын сарын 16-нд өндөрлөнө.