Дэлхийн сонгодог бүтээлийг морин хуураар амилуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн сонгодог бүтээлийг морин хуураар амилуулна

Энэ оныг “Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа” уриатай ажиллаж байгаа Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга энэ сарын 18-нд “Дэлхий хөгжмийн дээжис” нэртэй өвөрмөц тоглолт хийх гэж байна. Дэлхийн хөгжмийн дээжсээс Морин хуурын чуулгын хөгжимд зориулан хөрвүүлэн сонордуулж буйгаараа  энэхүү тоглолт онцлогтой гэнэ. Тоглолтыг Монгол Улсын гавьяат жүжигчин, удирдаач Ц.Батчулуун, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан нар удирдах бөгөөд М.К Огийньский “Полонез”, В. Монти “Чардаш”, Г. Свиридов “Тройка”, “Вальс”, И. Штраус “Радицский марш”, С. Рахманино “Вокализ”, К. Дебюсси “Сарны гэрэл”, А.Хачатурян “Охидын бүжиг”, В.А. Моцарт “Серенада” зэрэг уран бүтээлийг эгшиглүүлэх юм. Энэхүү концерт нь дэлхийн улс орнуудын ард түмний эв найрамдал, харилцан ашигтай амьдрах орон орны урлагийг морин хуурын уянгат  аялгуугаар манай уран бүтээлчид хэрхэн чадварлаг тоглохыг үзэгчдэдээ үзүүлэхээр бэлдээд байгаа аж.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж