Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

“Панаалдах” аргууд

Даргыгаа хэрхэн сэнхрүүлж албан тушаалаа дээшлүүлэх вэ? Яаж
нөхрөөрөө булган шуб авахуулах вэ?
Бидний яаж ярьж байгаа нь юу
ярьж байгаагаас дутуугүй чухал байдаг. Хэрэв үр дүнтэй яриа хэлэлцээр
хийх тусгай аргуудыг мэдэж хэрэглэж байвал хэнийг ч “умруулж” болдог
гэнэ. Энэ аргуудын тухай сэтгэл зүйч Лариса Большакова “Хүнд хэрхэн
түлхүүр тааруулах вэ? Хамгийн чухал 30 дүрэм” номондоо өгүүлжээ. Энэ
номноос хэсэгчлэн хүргэе.

Дуурайн “шингэх” арга

Хэрэв та харьцаандаа амжилт гаргахыг хүсч байвал ярьж байгаа
хүнийхээ зан байдал, авир, ярианы хэм хэмжээг цаад хүндээ
мэдэгдэлгүйгээр дуурайх урлагийг эзэмших хэрэгтэй. Харилцан
ярилцагчийнхтай ижил “долгионы хуваарь”-т өөрийгөө тохируулж чадсанаар
та түүнтэй жинхэнэ итгэлийн харьцаа тогтоож, үүгээрээ дамжуулан ямар
нэгэн маргаан, шахалтгүйгээр хүссэн үр дүндээ хүрч болно.
Ямар ч
хүн өөртэйгээ ямар нэгэн байдлаар ижил төстэй хүнтэй харьцахдаа дуртай
байдаг. Ийм харьцааны үед биеээ барилгүй өөрийнхөөрөө байдаг учраас
сэтгэлийн тав тухыг эдэлдэг юм. Тиймээс, та хүнийг дуурайн шингэх аргыг
эзэмшвээс, та харьцаж байгаа хүндээ сэтгэлийн тав тухтай байдлыг нь
бүрдүүлж өгөөд байж чадна гэсэн үг. Тэгвээс, та хоёр харилцан
ойлголцолд амархан хүрэхээс гадна хоёулаа харьцаанаасаа сэтгэл ханамж
авч үлдэнэ. Тэр байтугай, дуурайн шингэх арга нь маш гүнзгий, бүр сайн
найз нөхөд болтол харьцааг авчирах тохиолдол цөөнгүй. Ер нь л энэ аргыг
байнга хэрэглэснээр таны бүхий л харьцаа чанарын шинэ түвшинд гарна.
Хүмүүс танд “үхдэг” болох бөгөөд та энэ, хэн бүхнийг “үхүүлдэг”
чадвараа өөрийнхөө зорилгод улам сайн ашиглаж сурна. Та бараг л илбичин
болчихно гэсэн үг.

Харилцан ярилцагчийнхаа дохио, зангааг дуурай
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж