Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Ийм нэгэн явдал

Гадаа
гарч орцны ойролцоох жижиг модон сандал дээр суунгаа : Би нээрээ яагаад
ийм зүрх зориг муутай байдаг байнаа. Зүгээр л нэг таалагддаг охиндоо
Валентиний баяраар ганц цэцэг ч гэрт нь оруулаад өгчихөж чадахгүй гэж
өөрийгөө голлоо. Үнэндээ тэр охин надад зүгээрч нэг таалагддаг биш бүр
маш их таалагддаг байсан юм л даа. Би гэдэг хүн хорвоод 19 жил
амьдрахдаа хэн нэгэнд хэзээ ч ингэтлээ их татагдаж үзсэнгүй. Анх манайх
энэ байранд нүүж ирээд удаагүйхэн би дэлгүүр орж бага сага хүнсний зүйл
авах санаатай явж байгаад энэ охиныг анх харж билээ. Би айлын ганц хүү,
аав ээж хоёр маань ихэвчлэн оройн цагаар л гэртээ үзэгддэг тул гэрийн
бүхий л жижиг сажиг ажлыг үндсэндээ би л хариуцна. Хүнс цуглуулах, хоол
хийх, гэр цэвэрлэх, хувцас угааж индүүдэх гээд л ямар ч эмэгтэй хүнээс
дутхааргүй харин ч бүр илүү хийнэ гээч. Харин найзлаж нөхөрлөх тал дээр
бол маруухан гэж хэлж болноо. Угын дуу цөөтэй дарвиж далдаганах дургүй
гадуур гарч найзуудтайгаа шоудаж архи дарс уухаас илүүтэйгээр гэртэй
халуун хоолоо идсэн шигээ зурагт үзэж суух нь надад таалагддаг учраас
тэр зүйлсийг сонирхдог найзууд маань надаас хөндийрсөн. Тэгээд л надтай
сонирхол нэгтэй найзууд маань гэвэл тун цөөн тооны багын найзууд маань л
байна. Харин охидын талаар бол / хэхэ/ дарааллан 8 жил синглээрээ
явсандаа хөөрхий. Зарим хүмүүс гайхдаг л юм. Бүтэн 8 жил юу хийсэн
байнаа гээд л… Бага ангидаа нэг охинд сайн болоод тэрнийгээ гуйж
байсан юм. 10тай хүүхдийн үерхэх гэж юу байхав дээ 14 хоноод л салсан
байх. Харин энэ жил 9 дэх удаагаа синглээрээ байхнуу үгүй юу гэдгийг
одоо л шийдэх гэж байна даа. Миний талаар гэвэл гэвэл нэг иймэрхүү.
Харин тэрхүү чухам намайг энэ жил Валентиний баяр тэмдэглэх үү үгүй юу
гэдгийг шийдэх охины талаар гэвэл яг миний эсрэгээр гэж хэлж болно.
Айлын отгон охин дээрээ 3 ахтай. Гурван ахтай болоод ч тэрүү их эршүүд.
Хувцаслалт харьцаа энэ тэр нь бол ер нь л хайнга талдаа. Гэхдээ чухам
энэ зан нь л намайг өөртөө татсан юм. Бусад охид шиг хуурамч дүр
исгэдэггүй яг л өөрийнхөөрөө байдаг. Анх танилцахдаа хүртэл их сонин
танилцсан юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж