Компаниуд ногдол ашгаа тараажээ

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Компаниуд ногдол ашгаа тараажээ

2013 оны эхний улирлын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 249 компанийн 17.7 хувь нь буюу 44 ХК хувьцаа эзэмшигчдэдээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар хэлэлцжээ. Үүнээс 11 ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Үүнд “Газар сүлжмэл” ХК нэгж хувьцаанд 7233.39 төгрөг, “Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаанд 355 төгрөг, “Техник импорт” ХК нэгж хувьцаанд 200 төгрөг, “Говь” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг хуваарилжээ. Мөн “Талх чихэр” ХК нэгж хувьцаанд 110 төгрөг, “Мах импекс” ХК нэгж хувьцаанд 100 төгрөг, “Тахь ко” ХК нэгж хувьцаанд 65 төгрөг, “Би Ди Сек” ХК нэгж хувьцаанд 11.78 төгрөг, “Ачит алкабы” ХК нэгж хувьцаанд 10 төгрөг, “Гермес центер” ХК нэгж хувьцаанд 5.82 төгрөг, “Эрдэнэт суварга” ХК нэгж хувьцаанд 5 төгрөг тус тус хуваарилсан талаар Монголын хөрөнгийн бирж цахим хуудсандаа мэдээлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж