2. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2013 онд 12.7 тэрбум төгрөг байсан нь 2012 онд 115 тэрбум, 2011 онд 194 тэрбум, 2010 онд 148 тэрбум төгрөгийн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөтэй харьцуулахад дунджаар 12 дахин бага байна.Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2013 онд ердөө 1.5 хувиар өссөн бол 2012 онд 16 хувиар, 2011 онд 37 хувиар, 2010 онд 40 хувиар, 2010-2012 онд жил бүр дунджаар 31 хувиар өсч байжээ.
3. Монголын эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт 2013 онд 24 хувиар өссөн бол 2010-2012 онд жилд дунджаар 39 хувиар өсч байжээ. Мөнгөний нийлүүлэлтээс орон сууцны ипотекийн зээлийг хасч тооцвол 2013 онд мөнгөний нийлүүлэлт ердөө 599 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар өссөн байна. Гэтэл 2010-2012 онд мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 1579 тэрбум төгрөгөөр өсч байжээ.
4. 2011-2013 онд Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал 9.4 тэрбум ам.доллар, гадаад худалдааны алдагдал 6.2 тэрбум ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 3 жилд Монгол улс жилд дунджаар 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гадаад худалдаа хийдэг, төлбөрийн урсгал данс нь жил бүр дунджаар 3.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг байжээ. 2014 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа тэнцвэржиж, алдагдлын хэмжээ нь 9 сая ам.доллар болж эрс буурчээ. Оны эхний хоёр сарын байдлаар урсгал дансны алдагдал 146 сая ам.доллар болж, 2012 оны мөн үеэс 397 сая ам.доллар буюу 73 хувиар огцом буурсан байна.