Инээд бол гайхамшигтай эм

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Инээд бол гайхамшигтай эм

via ЗЭН

"…Инээд бол үнэхээр
гайхамшигтай эм. Хэрвээ та өвдсөн үедээ инээд хөөр дүүрэн байж чадвал илүү
хурдан эдгэнэ. Харин хичнээн эрүүл саруул ч инээд танд байхгүй бол эцсийн
бүлэгт эрүүл мэндээ алдахад хүрнэ. Чин сэтгэлээсээ инээж чадвал энэ нь таныг
гүн бясалгах төлөвт оруулна. Бодол зогсдог. Инээд, бодол 2 зэрэгцэн орших
боломжгүй байдаг. Та чин үнэнээсээ инээх тэр мөчид оюун ухаанаасаа ангижирдаг.
Зэнгийн гол арга зүй бол хэрхэн, яаж оюун ухаанаасаа ангижирсан энэ төлөвт
орших вэ гэдэг тухай..

Бүжиг, инээд хоёр бол таныг уг төлөвт ороход туслах хамгийн энгийн,
хэрэгжүүлэхэд хялбар үүд хаалгуудын нэг. Зах хязгаар үгүй болж, оршихуй тань
руу хайлж орон, нэгддэг. Таныг чин сэтгэлээсээ бүжиглэх үед, захирч залуурдахын
оронд түүнд эзэмдүүлж, залуурдуулах үед бодол зогсдог. Инээх ч бас мөн адил.
Хэрэв та инээдэнд бүрэн автаж чадвал бодол тань зогсоно. Таны энэ бодлоос
ангижирсан ухамсартай хором мөчүүд эцэстээ танд олон шагнал авч ирнэ… "

– "zen and laughter" Rajneesh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж