
Түүнчлэн нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 34-39 градус, бусад нутгаар 31-36 градус халуун байна гэж тус газраас мэдээллээ. Улаанбаатар хотын хувьд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 9-14 метр байх ба өдөртөө 34-36 градус дулаан байна.
Өглөөний 05 цагт Улаанбаатарт: 25 градус дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Б.Энх