Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд голын мөсний зузаан 30-50 см, Хангай нуруунаас усжих Хануй, Чулуут, Суман, Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Цагаантуруут голын мөсний зузаан 30-70 см, Хэнтэй нуруунаас усжих Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн мөн түүнчлэн Сэлэнгэ мөрний дунд хэсэг болон Орхон голын эхээр 30-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа бол Алтай нурууны Сагсай, Турган, Түргэн, Буянт, Булган голын мөсний зузаан 10-50 см, Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хангилцаг зэрэг голууд 35-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх , цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 2-5 см нимгэрсэн байна.
Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгшиж, гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос зөвлөж байна.
Амралтын өдрүүдэд өдөртөө халж, 13-нд ихэнх нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 11-ний 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн зүгийн нутгийн хойд, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар ахиухан хур тунадас орно. Салхи 14, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.