65 ажилтандаа орон сууц өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

65 ажилтандаа орон сууц өгчээ

“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөрийг “зангарагтай эр хүн” гэж таньдаг, мэддэг хүмүүс ярих нь үнэн бололтой. Тус группийн танилцуулга дээр бичсэнээр бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд 65 ажилтандаа 1-2 өрөө сууц өгчээ. Ажилчдынхаа ахуй амьдралд санаа тавьсан энэхүү үйлсдээ 2013 оны тооцоогоор 3 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Орон сууц өгсөнөөс гадна ажилчиддаа 140 гаруй газар, хашаа, гэр зэргийг олгосон тухай тооцоо баримт байдаг юм байна.

“Жигүүр гранд” групп өөрийн ажилчдад зориулан шинэ орон сууц барихаар зэхээд байгаа орон сууцны ажлын зураг төсөл нь бэлэн болоод байгаа сурагтай. Зураг төсөл нь бэлэн болоод буй энэхүү орон сууц нь ирэх жил буюу 2015 онд ашиглалтад оруулж олон арван хүмүүсийн амьдралын ая тухтай орчинг бүрдүүлж өгөх сурагтай аж. Үүнийг сонссон зарим хүмүүс “Жигүүр грандад ажилд орчих юмсан. Хэдэн жил үнэнч ажиллавал орон сууц өгдөг юм бол” гэж нэг нэгнээсээ битүүхэн асууж сураглаж байгаа гэнэ. 

 
С.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж