Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

2014.04.06. Эквадор. Гуаякиль хотын “Семинарио” (Parque Seminario) цэцэрлэгт хүрээлэнгийн модны мөчир дээр сууж байгаа игуана гүрвэл дээр тагтаа таатай нь аргагүй тухлан суужээ. Гүрвэлд ч таалагдаж байгаа бололтой. Хотын төвийн олон нийтийн жижиг цэцэрлэгийг игуанын парк гэж нэрлэх ба ердийн эсвэл ногоон гүрвэлүүд энд тэндгүй байдаг. Тэд тагтаа байтугай хүнд дассан заримдаа өвөр дээр нь гараад суучихдаг гэнэ. Игуанууд өвсөн хоолтон цэцэрлэгийн ажилтнууд тэднийг байнга тэжээж байдаг ч зарим нь тагтааны хоол болох цагаан будаа эсвэо хүний идэж яваа гадилаас амсахаас буцахгүй.

Игуана гүрвэл маш соргог сонсголтой, хараа сайтай. Тэд чимээ, ба хэлбэрээр нь алсаас биетүүдийг таньж чаддаг. Наранд байнга ээн хэвтэх нь тэднийг дулаацуулахаас гадна хоол боловсруулахад нь хэрэгтэй  D амин дэмийг организм нь ялгаруулахад тустай.

Сонирхуулахад тэдний зулай дээр илүүдэл эрхтэн гурав дахь нүд нь байдаг.Хайрьс дор байх тэр нүд нь харах чадваргүй ч дутуу хөгжилтэй цөгцгийтэй гэнэ. Фото: Dolores Ochoa / AP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж