Тоттони хотын ойролцоох элсэн сэьхүүл нь Япондоо цорын ганц бөгөөд урт нь 16 км, өргөн нь 2 км. Элсэн сэвхүүл нь Японы тэнгисийн эргийн дагуу нийт 30 км² талбайг эзлэх ба элсэн махнуудын өндөр нь ойролцоогоор 50 метр болдог Японы элсэн “цөлийг” үзэхээр тийшээ жилдээ хоёр сая орчим хүн очдог ажээ.
Элсэн сэвхүүл нь 100 мянга гаруй жилийн өмнөөс үүссэн гэх. Тюгоку (Chūgoku) уулнаас Сендай (Sendai) голын урсган буулгах тундаснаас тэр үүссэн гэнэ.Далайн түрлэг, татлага салхи элстйг тэнд цуглуулан элдэв хэлбэрийн махнуудыг үүсгэнэ.
Тэнд дэлхийн цорын ганц болох элсний музей байдаг. Өмнө нь элсэн баримлуудыг хотын гудамж талбайд босгодог, тэр нь удаан байж чаддаггүй байсан аж. Одоо музейд байнга хаалттай үзэсгэлэнгийн талбай бий. Фото: Buddhika Weerasinghe / Getty Images / Fotobank.com