
ХА Шультын “Хогийн хүмүүс” 18 жилийн турш дэлхийгээр “аялаж явна. Тэднийг Парис, Москва, Хятадын их цагаан хэрэм, Ромын Пьяцца дель Пополо талбай, Египетийн Гизагийн пирамидийн дэргэд тавин үзүүлсний дараа үзэсгэлэн Израиль очжээ. Тэнд үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 26 хүртэл ажиллана. Зураач өөрийн бүтээлийн үзэсгэлэнг олон нитийн алдартай газруудад байрлуулан хогийн асуудалд анхаарлаа хандуулахыг сурталчилж байгаа.
ХА Шульт нь “экологийн шинэ ухамсарыг” бий болгох талын хүн бөгөөд экологийн урлагийн анхдагч юм. “Бид өөрсдөө хог, хог болон үлдэнэ” гэж ярьдаг зураач баримлуудаа хүмүүсийн хувилбар гэдэг ажээ. Фото: Ariel Schalit / AP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР