Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Инфляци өнгөрсөн сард хоёрдугаар сарынхаас 0.8 хувиар нэмэгдэж, 12.4 хувьд хүрчээ. Хэрэглээний үнийн улсын индекс нэг сарын хугацаанд 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Өнгөрсөн сард бүх аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 0.1-3.7 хувиар өссөн байна. Үүнээс Дорноговь аймагт өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.7 хувиар өссөн талаар статистикчид мэдээллээ.
Инфляцийн төвшинг 329 нэр төрлийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт, бууралтыг үндэслэн тогтоодог юм.
Б.МИШЭЭЛ