Шүлхийн улмаас 3454 малыг устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Шүлхийн улмаас 3454 малыг устгалд оруулжээ

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Мал эмнэлэг, үржлийн газраас өглөө. Одоогийн байдлаар шүлхий өвчний голомттой гурван аймгийн 13 сумын нийт 3454 толгой малыг /Сүхбаатар аймаг 2291, Хэнтий 405, Дорноговь аймагт 758 мал/  зориудын устгалд оруулсан байна. Шүлхий өвчний тохиолдол 2014 оны гуравдугаар сардын 26-ний өдрөөс хойш шинээр нэмж бүртгэгдээгүй бөгөөд өвчний идэвхжил намдсан талаар албаныхан онцоллоо. Тиймээс  Засгийн газрын 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 110 дугаар тогтоолоор дээрх аймгуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.

Шүлхий өвчинтэй тэмцэх стратегийн дагуу голомтын болон сэжигтэй, хамгаалалтын бүсийн мал сүргийг дархлаажуулах зорилгоор эхний ээлжийн вакцинжуулалтад 1,9 сая толгой мал хамрагдаж 106.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн ажээ. Давтан тарилгын вакцинжуулалт Төв аймгаас бусад аймаг, нийслэлд 100 хувьтай хэрэгжиж дууссан байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж