Японы олон үндэстний Toshiba корпораци зөөврийн компьютерийн зах зээлд хөл тавьсны 25 жилийн ойн баяртаа зориулж, дөрвөн шинэ загварын лэптоп гаргасан байна. Тэдгээрийн дотор дэлхийн анхны хос мэдрэгчтэй дэлгэцтэй Windows мини-нөүтбүүк болон Dynabook RХ3 загварын дэлхийн хамгийн хөнгөн жинтэй лэптоп багтаж байгаа ажээ. RX3 нь 1250 грамм жинтэй бөгөөд хамгийн хөнгөн жинтэй 13,3 инчийн LCD дэлгэцтэй лэптоп юм.
Тус корпораци энэ жил 25 сая зөөврийн компьютер дэлхийн зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд удахгүй дахин өөр загварын лэптоп худалдаанд гаргах тухайгаа мөн энэ үеэр мэдэгдсэн байна.
С.Цэлмэг