
Энэ нь фейсбүүкийн үндсэн зорилго болох найз нөхөд, гэр бүлийг холбох тэдний харилцааг нэмэгдүүлэхийн эсрэг үр дүнг авчрах болсон байна.
Зөвхөн өөрийнхөө зургийг оруулж, бусдын өөрийнх нь тухай бичих сэтгэгдэл анхаарах, бусдад таалагдах гэж хэт хичээх зэрэг олон сэтгэлзүйн эмгэгүүд бий болж эхэлсэн тухай мөн дурьджээ. Олон нийттэй харилцах амьд харилцаа нь эрс багасч зөвхөн цахим ертөнцөд амьдрах болсон олон мянган өсвөр насныхан бий болж байгаа гэсэн байна.
Т.БИЛГҮҮН