iOS 7-г хэрэглэгчид хамгийн их байна

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

iOS 7-г хэрэглэгчид хамгийн их байна

Apple компани iOS үйлдлийн системийнхээ аль хувилбарыг хэрэглэгчид түлхүү хэрэглэж байгааг судалж, мэдээллийг нь гаргажээ.

Уг мэдээлэлд дурьдсанаар iOS 7 үйлдлийн системийг хэрэглэгчдийн тоо “Android Kitkat” үйлдлийн системийнхээс 16 дахин их байгаа аж. Мөн “App Store”-т холбогдсон нийт хэрэглэгчдийн  87 хувь нь iOS 7 үйлдлийн систем хэрэглэдэг төхөөрөмжтэй байжээ.

Харин өмнөх хувилбар болох iOS 6-г хэрэглэгчдийн тоо 11 хувь, үүнээс өмнөх хувилбаруудыг ашигладаг төхөөрөмжүүд ердөө хоёр хувийг нь бүрдүүлж байна гэсэн тооцоог гаргасан байна.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж